Шууд Chart

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2014-05-12 06:16:24

Өнөөдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Туул, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өнгөрсөн өдрүүдэд хоногт 5-25 см нэмэгдэж Хэрлэн Мөнгөнморьт орчмоор үерийн түвшинд дөхөн үерлэж байна. Хангай нурууны арын Идэр, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Байдраг, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн, Их хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд болон Алтай нурууны Буянт, Увс нуурын савын Хархираа, Түргэн болон Сэлэнгэ мөрний адаг хэсгээр олон жилийн дундаж түвшинг 20-55 см давсан байна. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ус судлалын сектор
2014-05-12


Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй