
Өнөөдөр төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна.
2014 оны 5 дугаар сарын 12-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөсгөлийн уулсаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 15-20 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8-10 хэм дулаан байна.
2014 оны 5 дугаар сарын 13-наас 2014 оны 5 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр,15-16-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 13-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 15-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Төвийн нутгаар хур тунадас орно | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.