Шууд Chart

Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн хамтаар Европа лигийн урьдчилсан шатанд хүч сорино

2021-05-11 16:24:32

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пушкаш академи”-ийн хамтын ажиллагаа, МХБХ-ны санаачилсан төслийн хүрээнд анх Унгарыг зорьсон дөрвөн хөл бөмбөгчний нэг Ганболдын Ганбаяр клубийнхээ хамтаар Унгарын дээд лигийн мөнгөн медалийг хүртсэнийг манай сайт уншигч танаа мэдээлллэсэн.

Үүгээрээ тэрбээр Европ тивийн хөл бөмбөгийн клубтэй мэргэжлийн тоглогчийн гэрээ хийсэн анхны тоглогч болсноос гадна буурал тивийн томоохон лигээс медаль хүртсэн анхны Монгол хөлбөмбөгчин болсон юм.

Ингэснээр "Пушкаш Академи"-ийн нэгдүгээр баг ирэх улиралд Европа лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрх авав.

Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн нэгдүгээр багийн хамтаар дээд лигийн хэд хэдэн тоглолтод гарааны бүрэлдэхүүнээс тоглож, хоёрдугаар багийн гарааны бүрэлдэхүүнээс 26 тоглолт гурван гоол оруулсан амжилтыг энэ улиралд үзүүлсэн юм.

Түүнчлэн Монголын шигшээ багтаа анх удаа дуудагдаж Тажикистан, Японы шигшээ багын эсрэг гарааны бүрэлдэхүүнээс тоглосон билээ.

Сонирхуулахад, Унгарын Пушкаш Академид 2016 оноос 12 залуу хөлбөмбөгчин амжилттай суралцаад байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганбаяр “Пушкаш академи”-ийн хамтаар Европа лигийн урьдчилсан шатанд хүч сорино  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй