Шууд Chart

Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд “Хүмүүнлэгийн тусламж” үзүүлэв

2021-05-15 09:52:55

Увс аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран 2021 оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн буюу цасан болон шороон шуурганд өртөж, хохирсон өрхүүдэд “Хүмүүнлэгийн тусламж” хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Монголын Улаан Загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан тус хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гамшигт нэрвэгдсэн Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Цагаанхайрхан, Хяргас, Улаангом зэрэг 10 сумын 100 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм.

Мөн Завхан, Улаангом сумын хоёр өрхөд иж бүрэн гэр, гал тогооны багц, хөнжил, гудас зэргийг хүлээлгэн өглөө гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Байгалийн гамшигт өртсөн өрхүүдэд “Хүмүүнлэгийн тусламж” үзүүлэв  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй