Шууд Chart

Байгаль хамгааллын салбарт хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ

2026-03-17 12:04:19

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Монголын Бизнесийн Зөвлөл” ГҮТББ болон “Монголын Байгалийн Өв Сан” ТББ хамтран “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд иргэн, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудаас гадна хувийн хэвшлүүдийг тусгайлан үзэж, байгаль хамгаалал, ногоон шилжилтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт татах ажлуудыг Талууд өөрсдийн чиг үүргийн дагуу хамтран хэрэгжүүлэхийг үндсэн чиглэл болгохоор харилцан тохиролцлоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болон даргалагч 2 жилийн хугацаанд Монгол Улсад үлдэх өв, амжилтад хувь нэмэр оруулахад тус Лаб-ын зорилго нийцэж байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд онцлоод төр, засгийн байгууллагаас бусад хөгжлийн түншлэгч нарын оролцоотой байгаль орчны санхүүжилтийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Нийтэлсэн: COP17

Байгаль хамгааллын салбарт хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй