Шууд Chart

Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо

2021-05-15 11:15:40

“Токио-2020” олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан өчигдөр Спортын төв ордонд боллоо. Ирц бүрэн цугласан тус хуралд Монголын Үндэсний Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, дэд ажлын хэсгийн дарга, БТСУХ-ны дэд дарга, Ц.Одонбаяр, БТСУХ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт, САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, Монголын паралимпийн хорооны дэд Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 
Энэхүү хурлаар Дэд ажлын хэсгийн II хуралдаанаас гарсан шийдвэрийн биелэлт, МҮОХ-ноос Токио-2020 олимптой холбоотой хэрэгжүүлж буй ажлууд, олимп, паралимпийн наадамд бэлтгэгдэж буй Үндэсний шигшээ багийн талаарх мэдээллийг хүргэж, санал бодлоо солилцлоо.
 
Түүнчлэн "Токио-2020" олимп, паралимп нь цар тахлын үед зохион байгуулагдах учраас онцгой нөхцөлтэй зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулах хорооноос “Токио-2020” олимпын наадамд оролцох тамирчин, дасгалжуулагч, албаны төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ажилчдад зориулан шинэ журмыг гаргасныг МҮОХ-ноос танилцууллаа. Мөн тус хурлаар энэ сарын 18-нд болох Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.
 
Эх сурвалж: МҮОХ

Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг хангах дэд ажлын хэсгийн III хуралдаан боллоо   
Үзсэн: 1464 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй