Шууд Chart

Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх цахим сургалтыг зохион байгуулав

2021-05-18 10:22:51

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газартай хамтран цахим сургалтыг зохион байгууллаа.

Өмнөговь аймагт халдвартай бүс нутгаас өвчин зөөвөрлөгдөн ирж улмаар ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлан ажиглалтад авч сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-ийн харьяа эмнэлгүүдэд хүргэж байгаа бөгөөд бүх сумдын нөхцөл байдал, отор нүүдэл, хүн амын хөдөлгөөн зэргээс шалтгаалж иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна.

Тиймээс цахим сургалтаар “COVID-19” халдварын тандалт судалгааг зохион байгуулах, чиг үүргийн байгууллагуудын ажил үүргийн хуваарь, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйг тодорхойллоо.

Сургалтад 15 сумын Онцгой комиссын дарга, гишүүд Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Онцгой байдлын газрын мэргэжилтэн, холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх цахим сургалтыг зохион байгуулав  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй