Шууд Chart

ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана

2014-05-13 06:36:43

Өнөөдөр УИХ-аар:

Байнгын хороодын хуралдаан:

09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

09:00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

14:00 цагаас Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

14:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан  “Б” танхимд:

Ажлын хэсгийн хуралдаан:

14:00 цагаас “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд;

14:00 цагаас Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд;

15:00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд...
 

Үйл явдлын цагалбар:

08:00-13:00 цагт НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци болон Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орсон өдрийг тохиолдуулан, Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 05 дугаар сарын 13-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь оношлох, оролцох өдөр” болгон зарласантай холбогдуулан “Эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд   болно.  Энэ эрдэм шинжилгээний бага хуралд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд: ХАХНХЯ ЭМЯ, БШУЯ, УИХ-ын ТГ-ын Судалгаа шинжилгээний хэлтсийн төлөөлөл, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн удирдлагууд; төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцоно.

09:00-12:00 цагаас Төрийн ордны Их танхимд “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болно. УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг болон Хөдөлмөрийн яамнаас хамтран зохион байгуулж буй уг чуулга уулзалтад жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс гадна Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Зээлийн батлан даалтын сан, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн орон сууцны корпораци, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцоно.

10:00-13:00 цагт 1930, 1940 оны улс төрийн хэлмэгдэгсдийн үр хүүхэд УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Л.Цог нарыг уулзахыг шаардаж суулт хийнэ.

11:00 цагаас “ЭРҮҮДЭН ШҮҮХИЙГ ЗОГСООЁ ДАЯН ДЭЛХИЙН КАМПАНИТ АЖИЛ” эхэлж байгаатай холбогдуулан Эмнести Интернэшнл байгууллагаас  Хэвлэлийн Хүрээлэнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

12:00 цагаас комикс, дижитал-арт зураач Б.Цолмонбаярын "МӨНГӨН МОД 2014" Үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Ордонд болно.

13:00 цагаас Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвд "Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэлтийн өдөр" болгох Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, салбар хоорондын ажлын уялдаа холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.  Хуралд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон бусад хүмүүс оролцоно. Утас: 99098089

14:00 цагаас Эдийн засгийн сэтгүүлчдэд зориулсан ээлжит сургалтаа "Инфляцийг ингэж тооцдог" нэртэйгээр Үндэсний Статистикийн хорооноос  Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулна.

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгүүд хуралдана  
Үзсэн: 2836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-13 12:03
СХД Ар Гүнтэд Фермерийн зориулалттай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарна. Утас: 99084179

Бидэнтэй нэгдээрэй