Шууд Chart

Их Британид усны зохисгүй хэрэглээнээс их хэмжээний мөнгө төлж байна

2013-07-16 17:48:33

Хүн төрөлхтний оршин тогтонохын үндэс болсон усыг хэрхэн хайрлан хамгаалах асуудлыг сүүлийн үед ихээхэн хөндөх болсон.  Дан ганц улсад биш энэ нь дэлхийн хэмжээнд тулгараад байгаа томоохон асуудлын нэг болж байгаа учир олон орны эрдэмтэн судлаачид ус хий дэмий үрэгдэж байгаа байдлыг хэрхэн зогсоох зохистой арга хэмжээн талаар нилээдгүй судалгаа, шинжилгээ хийж байна. Тодруулбал: Их Британий судлаачидийн гаргасан тайлангаас үзэхэд Их Британичууд усанд орохдоо ганцхан минут илүү орсоны улмаас жилд хэдэн зуун сая ам.доллар халааснаасаа гаргаж байгааг тогтоожээ.
Хүн бүр өглөө босоод ус урсах чимээ сонсох нь энгийн зүйлв Мэдээж өглөө босоод шүршүүрт орно гэдэг өглөөг эрч хүчтэй угтах нэгэн хүчин болж байдагв Гэхдээ Их Британичуудын гаргасан судалгаараар тус улсын хүмүүс усанд орохдоо хэтэрхий их хугацааг өнгөрүүлжь улмаар хий дэмий ус үрж байгааг тогтоосон байнав Өөрөөр хэлбэль Британичууд өглөө шүршүүрт орохдоо дундажаар 7 минут зарцуулдаг бөгөөд нийт 86 мянган хүний дунд хийсэн судалгаагаар  хэрэв эдгээр хүмүүс усанд орох хугацаанаасаа 60 хан секундыг хасч чадвал жилдээ 320 сая ам.долларыг хэмнэх боломжтой юм. Харамсалтай нь хүмүүс энэ асуудалд хойрог хандаж, өөрсдийн халааснаасаа багагүй хэмжээний мөнгийг төлж байна. Ихэнхи Британичууд усны төлбөр санаа зовинох асуудал биш гэдгийг ч хэлж байна.

Нэгэн оршин суугч  "Усны хомсдолж орж, эдийн засаг нүүрэлхээс нааш бид усны их хэрэглээнд санаа зовохгүй болов уу. Тэр хүртэл бид усны нөөц хэзээ ч дуусахгүй юм шиг л усыг замбраагүй их хэмжээгээр хэрэглэх байх даа. Гэхдээ бид энэ тал дээр илүү ухамсартай хандах хэрэгтэй" гэж ярив.
Түүний охин мөн л угаалгын машинаа хэрэглэн нийт Британичуудын өдөр тутам хэргэлдэг 9 тэрбум литр усны бас нэгэн хэрэглэгч. Түүний эгч хоол унд хийхдээ савандаа илүү ус хийж, түүнийгээ эргүүлэн асгасан усандаа жилдээ дундажаар 100 сая ам.долларын мөнгө төлдөг болохыг судлаачид тогтоожээ. Энэ судалгааг хийсэн эрдэмтэдийн гол зорилго нь цаг уурын өөрчлөлт хийгээд байгалийнн сөрөг үзэгдэлийн асуудалыг хөндхөд оршиж байгаа гэлээ. Тиймээс ийм зэргийн асуудалд чадах чинээгээрээ зарим арга хэмжээг авхаар болж байна. Энэ нь усны эко шүүлтүүр бөгөөд усны зохисгүй хэрэглээг халахад чиглэгддэх тоноглогыг нэвтрүүлээр болж байгаа юм. Гэхдээ үүнд хамгийн чухал нь усны зохисгүй хэрэглээгээ хэрхэн зогсооход хувь хүний ухамсарын асуудал байгааг судлаачид хэлж байна.

Нийтэлсэн: Б.Уянга

Их Британид усны зохисгүй хэрэглээнээс их хэмжээний мөнгө төлж байна   
Үзсэн: 1847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-17 11:18
1

Бидэнтэй нэгдээрэй