Шууд Chart

Хятадын эдийн засгийн удааширалтай холбоотой дүгнэлтүүд

2013-07-16 18:02:49

Бид өчигдөр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширалтай байгаа тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр уг асуудалд тус улсын хийгээд гадны шинжээчид ямар дүгнэлт өгч байгаа мэдээллийг бэлтгэлээ. Сүүлд гарсан статистик мэдээгээр тус улсын эдийн засаг 2 улирал дарааллан буурсан байгаа юм.

БНХАУын засгийн газраас өмнөх жилийн ДНБ-ийг энэ жилийнхтай харьцуулхад зөвхөн 7.5 хувиар өссөн хийгээд энэ нь 2013 оны эхний улиралтай харьцуулахад 7.7 хувиар буурсан үзүүлэлт хэмээн мэдэгдсэн юмв Харин талаар тус улсын статистикийн үндэсний газрын дарга хэлэхдээ энэхүү эдийн засгийн удааширалыг Хятадын удирдагч болон коммунист нам ирээдүйд эдийн засгийн өсөлтийг авчрахын тулд бодлогоор хэрэгжүүлсэн хэмээн үзэж байгаа юм.

Шөн Лайюнь БНХАУын үндэсний статистикийн хорооны хэвлэлийн төлөөлөгч: - Си Зиньпиний удирдлага доор засгийн газар болоод холбогдох газар эдийн засгийн өсөлтийн чанар, бүтцэд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үед ихээхэн бэрхшээлтэй тулгарах болно. Гэхдээ ирээдүйд эдийн засгийн өсөлт аврахын тулд одоо учирч байгаа богино хугацааны сөрөг нөлөөг даван туулах хэрэгтэй. Одоо эдийн засгийн удааширал байна гэдэг нь ирээдүйд ашигтайгаар эргэнэ гэв.

Харин зарим шинжээчид "Хятадын эдийн засаг удааширч байна" гэсэн энэхүү статисик мэдээг түгшүүрын дохио биш хэмээн дүгнэж байна.  Хятадын үйлдвэрлэгч компаниуд таамаглаж байсанчлан бараа бүтээгдэхүүн үйлдэврлэх боломжгүй байна. Энэ ч утгаараа Япон, Америк, Европын орнууд руу хийгдэх экспортын хэмжээ муу байгаа юм. Хэдийгээр эдийн засаг удааширч байгаа боловч жил ирэх тусам ахисан үзүүлэлттэй гарч байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг нь уналттай биш, маш бага хэмжээгээр өсч байгаа юм гэлээ.

Тэд Хятадын ихэнхи муж тосгонууд хурдацтай хөгжиж байгаа нь эдийн засийг хэт удаашираас сэргийлэх том хүчин зүйл гэдгийг мөн хэлсэн юм. Үүнээс гадна тус улсын засгийн газар хувийн аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллах хангалттай хүч бололцоотойг ч онцолж байна. Гэхдээ хэрэв Хятад улс нийгмийн тогтвортой байдал болон оюуны эрхийн өмчийн асуудалд шинэчлэл хийхдээ болгоомжтой хандахгүй бол зарим талаараа эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
 

Нийтэлсэн: Б.Уянга

Хятадын эдийн засгийн удааширалтай холбоотой дүгнэлтүүд  
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй