
2021 оны тавдугаар сарын 28-ны өдөр Куба улсад суугаа Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар хуралдаж, Элчин сайд Ш.Батцэцэгийг 2021-2022 онд ажиллах тус холбооны тэргүүнээр сонгов.
Элчин сайд Ш.Батцэцэг 2021 онд хийхээр төлөвлөж байгаа арга хэмжээний талаар Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров. Тус холбооны дэд тэргүүнээр Бүгд Найрамдах Индонез Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд, хатагтай Нана Юлиана сонгогдов.
Элчин сайд Ш.Батцэцэг Азийн дипломат эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдов | ||
Үзсэн: 1313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.