Шууд Chart

Хэвлий дэх хүүхдээ 3D хэлбэрээр харна

2013-07-16 18:38:17

Орчин үеийн техник технологийн дэвшил нь хүн төрөлхтний ахуй амьдралыг улам баялаг болгож байна. Өмнө нь эцэг эхчүүд хэвлий дэх хүүхэдтэйгээ харилцахын тулд дуу хоолойгоо сонсгож, эхо аппаратны дүрс бичлэгийг нь л хардаг байсан. Тэгвэл одоо энэ байдал илүү бодитой болжээ.

Японы эрдэмтэд эхийн хэвлий дэх ургийн 3D эхогоор авсан өнгөт зургийг компьютер програмчлалын тусламжтайгаар нарийн тодорхойлж, засварлан орон зайн биет дурслэлтэй буюу бодитоор хэвлэж гаргах болсон байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ эхийн хэвлийд байх дүр төрхийг хараад зогсохгүй барьж, тэвэрч мэдрэх боломжийг олгосон шинэ дэвшилтэт технологи юм.

3D технологийг эрүүл мэндийн салбарт амжилттай нэвтрүүлсэн нь Япон улсад шинэ төрөх хүүхдийн тоог нэмэгдүүлнэ гэж тус улсын эрүүл мэндийн салбарынхан найдаж байна. Энэ шинэ үйлчилгээг 30-40 орчим насны эцэг эхчүүд илүүтэйгээр сонирхох болсон. Учир нь хүүхдийнхээ хэвлий дэхь үеийн дүр төрхийг биетээр хадгалан үлдэх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн сайхан боломж болж байгаа тухай тэд хэлж байна. Энэхүү үйлчилгээ нь Япон улсдаа эрэлт хэрэгцээтэй байгаа бөгөөд үнийн хувьд үйлчилгээний төрлөөс хамаараад 500-1.000 америк долларын үнэтэй юм байна.
 

Нийтэлсэн: Б.Уянга

Хэвлий дэх хүүхдээ 3D хэлбэрээр харна  
Үзсэн: 3194 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй