Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Барилгын цонхны цаадах амьдрал" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно

2014-05-14 07:32:34

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан  “А” танхимд:

09:00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

14.00 цагт
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Б” танхимд:

15:00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан “А” танхимд:

Ажлын хэсгийн хуралдаан:

08:30 цагт Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг Төв аймагт:

09:00 цагт Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд;

10:00 цагт Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  “В” танхимд;

14.00 цагт Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “Г” танхимд;

Үйл явдлын цагалбар:

09:30-13:30 цагт “БАРИЛГЫН ЦОНХНЫ ЦААДАХ АМЬДРАЛ” сэдэвт зөвлөлдөх уулзалт “ХААН ПАЛАС” зочид буудлын 2 давхарт хурлын танхимд болно. Уулзалтын үеэр чанаргүй хийгдсэн цонхоор алдаж буй дулааны алдагдалыг бууруулах, цонхны чанарыг сайжруулах, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг насжилт урттайгаар хадгалах, улс эх орны эрчим хүчний хэмнэлтэнд нөлөөлөхүйц үр дүн гаргах зорилгоор, мөн үндэсний үйлдвэрлэгчидээс шалтгаалах үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилттой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ. МЦХҮХолбоо, БХБЯам, Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газар, Гаалийн ерөнхий газар, Хас банк мэдээлэл хийнэ. Утас: 91928731, 460054

10:00 цагт Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Газар тариалангийн үйлдвэрлэл -2014” дүүргийн анхдугаар зөвлөгөөн Хан-Уул дүүргийн Соёлын ордонд  болно. Зөвөлгөөнөөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Адра Монгол ОУ байгууллагатай санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 344477,91912173

11:00 цагт Монгол ШУТИС-ийн оюутнуудын нэгдсэн “Уянга” хөдөлгөөний залуус сайн үйлсийн үйл ажиллагааныхаа талаар  МонголНьюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Дэлхийн донорын өдөрт зориулан Монголд цусны донор улам бүр багасаж байгаа нь үндэстний аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн талаар Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга, JCI Монгол ТББ-ын холбогдох мэргэжилтнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Морин жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах “Нутгаа дуурсгана” барилдаан хэдэн хоног, хэрхэн яаж, ямар зохион байгуулалттайгаар явагдах тухай хэвлэлийн бага хурал  Монгол бөхийн өргөөнд болно.  Утас: 99060027

11:30 цагт МҮЭХ-ны зааланд Улсын тэргүүний ударник /Гавъяатууд/ зургаан ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. Утас: 99027019

11:40 цагт хүүхдийн ордонд "Монгол уран бичлэг" болон "Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл" -ийн батламжийг гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 88118075

12:00 цагт Монгол хүүхэд бүрт өв соёлоо өвлүүлэн түгээж яваа 8-10 насны хүүхдүүдээс бүрдсэн "ЯРУУ ЭГШИГЛЭН" хүүхдийн хамтлагийн анхны бие даасан тоглолтын талаар хэвлэлийн хурал Монгол Ньюс мэдээллийн төвд болно.

14:00 цагт Батлан хамгаалах их сургуулийн "Их эе" танхимд Цэргийн түүхийн судалгааны шилдэг бүтээлд олгодог түүхийн шинжлэх ухааны доктор, цэргийн түүхч Д.Гомбосүрэнгийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болно. Хоёр жил тутамд нэг шалгаруулдаг энэхүү нэр хүндтэй шагналыг энэ жил ОХУ-ын иргэн Юлий Сергеевич Худяков, Монголын залуу эрдэмтэн Н.Эрдэнэ-Очир нарын хамтын бүтээлд олгохоор шийдвэрлэжээ. Утас. 99299634

15:00-18:00 цагийн хооронд  Нээлттэй Нийгэм Форумоос “Хүний эрхийн мэдээллийн зах” арга хэмжээг өөрийн байрны  уулзалтын танхимд зохион байгуулна. Утас: 313207

/Цаг тодорхойгүй/ Стратеги академи, Германы Фридрих Эбертийн сантай хамтран жил бүр зохион байгуулдаг хаврын академи энэ жил “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдвийн хүрээнд Монгол болон Норвеги Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийн талаархи сэдвээр Тусгаар тогтнолын ордонд илтгэл тавина. УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, Норвегийн эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик нар оролцоно. Утас: 86669627 

"Гэрэлт зул өргөх ёслол" Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно. Утас:1900-1199, 95651199, 77072072, 99242590, 89987076, 99752468

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: "Барилгын цонхны цаадах амьдрал" сэдэвт зөвлөлдөх уулзалт болно  
Үзсэн: 2001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй