Шууд Chart

Монголын Үндэсний шигшээ баг 100 дахь гоолоо оруулав

2021-06-10 12:23:56

Монголын Үндэсний шигшээ баг "Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Японы Осака хотноо Киргизийн багтай хийж 1:0-ээр хожлоо.

Монголын үндэсний шигшээ багийн шинэ ахлах дасгалжуулагч Масе Шүичи эхний тоглолтдоо 5 хамгаалагчтай хувилбарыг сонгон тоглуулсан нь үр дүнгээ өгч 34' минутад орсон О.Мижиддоржийн гоолыг эцсийн мөч хүртэл хамгаалж чадлаа.

Ийнхүү О.Мижиддоржийн Киргизийн хаалганд оруулсан гоол Үндэсний шигшээ баг 1993 онд дахин байгуулагдснаас хойшхи 100 дахь гоол болж тэмдэглэгдэн үлдлээ.

Үндэсний шигшээ багийг дэмжин ажилласан PC mall & Hisense болон олон улсад тоглоход дэмжлэг үзүүлсэн Япон улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам /Embassy of Japan in Mongolia/, Aero Mongolia LL, MIAT, Ard Insurance компани, байгууллага, хамт олонд Монголын хөл бөмбөгийн холбооноос талархал илэрхийлсэн юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Үндэсний шигшээ баг 100 дахь гоолоо оруулав  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй