Шууд Chart

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт амжилттай өндөрлөлөө

2021-06-10 16:23:54

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсээс 2021 оны эхний “Д” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг өнгөрсөн тавдугаар сарын 27-ноос энэ сарын 8-ны хооронд дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг болон МХБХ-ны сургагч багш, АХБХ-ны дасгалжуулагчийн “А” зэрэглэлтэй Б.Гарьдмагнай нар удирдан явууллаа.

Техникийн хэлтсээс “Д” сургалтын бүртгэлийг явуулж, нийт бүртгэлээс сонгон шалгаруулалтыг хийж, эхний сургалтын 16 оролцогчийг сонгосон бөгөөд уг сургалтын агуулга нь 6-8 насны хүүхдэд болон анхан шатны тамирчдад хөл бөмбөгийн бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулалт хийх мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байсан бөгөөд шалгалтын хариу нь 14 хоногийн дотор гарах бөгөөд тэнцсэн сурагчид “Д” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй дасгалжуулагч болж МХБХ-ноос зохион байгуулагдаж буй тэмцээн, уралдаанд багаа удирдан орох эрхтэй болдог билээ.

Сургалтын нээлтийн үеэр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар оролцогчдод хандан МХБХ-ны урт хугацааны бодлого чиглэл, үйл ажиллагааны шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашдаа хөл бөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно хэмээн, сургалтад нь амжилт хүссэн юм.

Ташрамд дурдахад сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлан МХБХ-ны техникийн хэлтсээс “Д” зэрэглэлийн сургалтыг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны "Д" зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт амжилттай өндөрлөлөө  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй