Шууд Chart

Монгол жүжигчид тоглосон “Локи” “Марвел”-ийн хамгийн их үзэгчтэй цуврал боллоо

2021-06-15 12:32:59

АНУ-ын “Marvel” студийн “Локи” цуврал кинонд монгол жүжигчин бүсгүй дүр бүтээсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны сүүлээр хэвлэлүүдээр цацагдсан. Тодруулбал, Америкийн Лос-Анжелес хотод амьдардаг 29 настай Б.Мөнхшүр хэмээх бүсгүй “Marvel” студи монгол эмэгтэйн дүрд тоглох жүжигчин хайж байгаа зарлалын дагуу сонгон шалгаруулалтад орж, тэнцсэн юм. Түүнчлэн

Энэ сарын 9-нөөс “Disney plus” стриймингээр цацагдаж эхэлсэн тус цуврал “Marvel” студийн хамгийн их үзэлттэй цуврал болж чадсан байна. Тодруулбал, “Марвел”-ийн "WandaVision" эхний өдрөө 655 мянга, "The Falcon and the Winter solider" 759 мянган хандалт авч байсан бол “Локи” цуврал 890 мянган хандалт авчээ.

Ташрамд дуулгахад, “Локи” цувралын шинэ анги долоо хоног бүрийн лхагва гарагт “Disney plus”-аар цацагдана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол жүжигчид тоглосон “Локи” “Марвел”-ийн хамгийн их үзэгчтэй цуврал боллоо  
Үзсэн: 2235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй