Шууд Chart

Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд халз барилдаан болно

2021-06-18 10:51:03

"Champions" бэлтгэлийн баазад энэ сарын 23-нд "Токио-2020" зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохоо шийдэх халз барилдааны сорилго болно.

Энэхүү барилдааны дараа "Токио 2020" зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлах юм байна. "Токио 2020" зуны олимпын жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүч сорих бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос гаргасан шинэчилсэн чансаагаар Монголын баг тамирчдаас 12 жинд Токиод хүчээ сорин өрсөлдөх эрх авчээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын дөрвөн удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг (Азийн квотоор) нар олимпын эрхийн болзол хангаад байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын чансаанд дараалан багтсан бөгөөд МЖБХ-ноос халз барилдаанаар хэнд нь эрх өгөхийг шийдэхээр болжээ.

Харин 66 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей (Иран гаралтай), 90 кг-ын жинд Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар чансаагаараа жин тус бүртээ шилдэг 18-д багтаж, олимпын дэвжээнд хүчээ сорих эрхтэй болжээ.

Ийнхүү Монголын шигшээ багаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жүдоч олимпын наадамд хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр болж байна. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын хооронд халз барилдаан болно  
Үзсэн: 1704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй