Шууд Chart

ӨНӨӨДӨР: "Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014" үзэсгэлэн нээгдэнэ

2014-05-15 08:19:37

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Ажлийн хэсгийн хуралдаан:

10:00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд:

Үйл явдлын цагалбар:

09:00 цагаас Баянхошуу дахь Ажлын албанаас зохион байгуулж буй “Нийгмийн хөгжил гэр бүлээс, гэр бүлийн хөгжил хүүхдээс эхлэнэ” чуулган  Улаанбаатар чуулгын байранд болно. Чуулганд Сонгинохайрхан дүүргийн ЕБ 11 сургуулийн сурагч, эцэг эх, нийгмийн ажилтан, хорооны ажилтнууд оролцоно. Утас: 99101826

09:00 цагаас Стратеги академи, Германы Фридрих Эбертийн сантай хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөгжлийн бодлого” хаврын академи Тусгаар тогтнолын ордны 6 давхарт эхэлнэ. Үйл ажиллагаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, ФЭС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл, ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвегийн эдийн засгийн ахлах судлаач Хельге Регвик нар оролцох ба нийгмийн бодлогын чиглэлийн илтгэлүүд тавигдана.

09:00 цагаас Соёлын төв өргөөнд "Олон улсын гэр бүлийн өдөр"-ийг тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ болно. Зохион байгуулагч Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар. Нээлтэнд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Утас: 88093607

09:00 цагаас  Барилгын хөгжлийн төвийн 306 тоотод - Улсын хэмжээний нийтийн аж ахуйн инженер, техникийн ажилчдын “Ус хангамж, ариутгах татуурга -2014 ”-ын нээлтийн ажиллагаа болно. Утас- 70147444, 99042498

09:30-16:00 цагийн хооронд Улаанбаатар зочид буудлын Хөх асар танхимд "Монгол улсын ногоон эдийн засгийг дэмжих ногоон эдийн засгийн төлөөхи түншлэл" семинар болно.  Утас: 260178

10:00 цагаас ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс Академич Ц.Даваажамцын нэрэмжит “МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛЖИЛ-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн нэгдсэн байранд /офицеруудын ордны тэнд байрлах/ зохион байгуулна. Хуралд ШУА-ийн холбогдох харъяа хүрээлэн, төвүүд, ХААИС, “Оюу толгой” ХХК болон бусад төслийн багийнхан оролцох бөгөөд сонирхолтой илтгэл, судалгааны үр дүнгээс танилцуулах болно.  Утас 99835114, 99272622

11:00 цагаас НАМЭХ, Гал голомт Үндэсний хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулж буй “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ГЭР БҮЛ” шалгаруулах ёслолын арга хэмжээ Тусгаар Тогтнолын ордны Их танхимд болно.

12:00 цагаас Соёмбо кино театрын урд талын талбайд СХД-ийн Цагдаагийн хэлтсийн нээлттэй хаалганы өдөрлөг эхэлнэ. Утас: 91886335 96616335

12:00 цагаас Буянт ухаа спорт цогцолборт  "ICE Mongolia 2014" үзэсгэлэнгийн нээлт болно. Барилга хот байгуулалтын сайд оролцоно.

12:00 цагаас “Гудамж” төслийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийнхэнд үнэн бодит мэдээлэл, нэгдсэн ойлголт өгөх, нээлттэй, ил тод байдлыг хангаж, үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.

13:00 цагаас Монголын Хүүхдийн ордонд Оюутны бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа  болно. Утас: 99003707

14:00 цагаас Сүхбаатар дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг болон “Эрүүл мэнд-зөв зохистой хооллолт” сургалт Монголын Хүүхдийн ордонд болно. Утас:99158884

14:00 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Орон сууцны дэд хөтөлбөрийн төсөл, Нийслэлийн Орон сууцны корпораци байгуулах тухай, Нийтийн тээврийн нэгтгэл байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас:  91040607, 325044

14:00 цагаас МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд "Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 329167, 99051059

18:00 цагаас залуу уран бүтээлч Б.Баярцэнгэл, Т.Соёл-Эрдэнэ нарын хамтарсан "Бодлын мөр" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын урлагийн зөвлөлийн "Улаан гэр" галерейд  болно.

Тэмдэглэлт өдөр:

  • Олон улсын гэр бүлийн өдөр
Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: "Байгаль орчинд ээлтэй техник, технологи-2014" үзэсгэлэн нээгдэнэ  
Үзсэн: 2477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-15 09:52
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй