Шууд Chart

Нутгийн баруун хагаст хур тунадас орж, шуурга шуурна

2014-05-15 08:38:08

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2014 оны 5 дугаар сарын 15-ны 08- 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэхрэг. Ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар  3-8 хэм, Алтайн өвөр говиор 15-20 хэм  дулаан, бусад нутгаар  8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 7-12 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн  хойноос секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр  8-13 хэм, өмнөд хэсгээр 11-16 хэм дулаан байна.

ОТРЫННУТАГХЭРЛЭНБАЯН-УЛААНОРЧМООР: Солигдмол үүлэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  14-16 хэм дулаан байна.         

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи  зүүн хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  11-13 хэм дулаан байна.


2014 оны 5 дугаар сарын 16-наас 2014 оны 5 дугаар сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

16, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.19-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Нутгийн баруун хагаст хур тунадас орж, шуурга шуурна  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй