Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 51 гомдол, мэдээллийг хянан шалгав

2021-06-23 14:28:11

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны зургаадугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 227 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 58 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Эх сурвалж: АТГ


Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 51 гомдол, мэдээллийг хянан шалгав   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй