Шууд Chart

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ

2014-05-16 06:20:48

Өнөөдөр УИХ-аар:

09:00 цагаас  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагаас Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан  334 тоот өрөөнд болно.

11:00 цагаас Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн, хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар нар Хүний эрхийн асуудлаар  Төрийн ордны “Г” танхимд хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын талаар” мэдээлэл хийнэ.

Үйл явдлын цагалбар:

09:00 цагаас Концесс буюу төр-хувийн хэвшлийн түншлэлийн чадавхыг бэхжүүлэх хүрээнд ЖАЙКА-ын профессор, мэргэжилтнүүд Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран  ЭЗХЯ-ны хурлын танхимд сургалт, семинарь зохион байгуулах гэж байна. Утас: 99884940

10:00 цагаас МҮЭ-ийн холбооны залуучуудын хороо, Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллах гэрээнд гэрээ байгуулна.

10:00 цагаас “Хоол, шим тэжээлийн боловсрол олгох загвар төв”-ийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно.

10:00 цагаас  хүүхдийн элч хөгжмийн зохиолч, БМДИ-н хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйч Соронзонболдын Батболдын "Дэгдээхэйн дуу" /3-6 нас/ дууны номын өдөрлөг БЗД-н Их Монгол хорооллын "Их Монголын үрс" цэцэрлэг дээр эхэлнэ. Энэ үеэр нийт 15 шинэ хүүхдийн дуу дуулагдана. Утас: 9910382

10:00 цаг, 14:00 цагаас Сүхбаатар дүүргийн иргэд, нутгийн захиргааны байгууллагууд, төрийн бус байгууллагуудын дунд тус тус Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг дүүргийн Хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99767480

11:00 цагаас Монгол Улсад банкны тогтолцоо үүсч бэхжсэний түүхт 90 жилийн ойн хүрээнд “Банкны төгөл” мод тарих нэгдсэн аяны нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

11:30 цагаас нийтийн тээвэрт үйлчлэх төмөр замын автобус хүлээн авах ёслол болно. Хотын даргын санаачилгаар Улаанбаатар төмөр замтай хамтран Толгойт-Амгалан чиглэлд зорчих РА-2 маягийн “Railbus”-ыг оруулж ирж байгаа юм. Энэхүү ёслол Төмөр замын төв буудалд болно. Утас: 88781218 325044

14:00 цагаас Монголд анхны Тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөтөлбөрийн анги нээсний 1 жилийн тайлан үзэсгэлэн МУБИС-ийн А-312 танхимд болно.

14:00 цагаас АНУ-ын Засгийн газрын нэр хүндтэй шагналуудаар манай 18 энхийг сахиулагчийг шагнасныг АНУ-ын элчин сайд болон америкаас хүрэлцэн ирсэн хоёр Конгрессийн гишүүн гардуулж өгөх ёслол Батлан хамгаалах яамны 320 тоотод болно.
Мөн АНУ-аас Монголд үзүүлж байгаа 5,5 сая долларын үнэ бүхий техник, хувь хүний хэрэгсэл зэрэг тусламжийг хүлээлгэн өгнө. Утас: 99299634

Нийтэлсэн: М.Тодбэх

ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ   
Үзсэн: 2449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй