Шууд Chart

Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

2014-05-16 06:23:30

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.

2014 оны 5 дугаар сарын 16-ны 08-20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-өлгийн өмнөд, Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр  3-8 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр  19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 10-15 хэм дулаан байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар  14-19 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
 
2014 оны 5 дугаар сарын 17-ноос 2014 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17, 20-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй