Шууд Chart

Стресс тайлах шалгарсан аргууд

2021-07-16 09:26:35

Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана. 

Өөрийгөө тань  

Та өөрөөсөө ямар нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг, сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр "ухах" хэрэггүй. 
 

Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ

Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоол хүнс цуглуулахаас залхаж байна уу. Ингэж амьдарснаас гэх мэтээр ойр ойрхон гутардаг уу. Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна. Бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ мэт жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Уур бухимдал дорхноо тайлагдана шүү, итгээрэй. 
 

Хэрүүл, маргаанаас хол бай

Олон нийтийн газар, гудамж, талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хэрүүл, маргаан үүсч байдаг. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв бурууг нь шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.
 

Цагийг ямагт эрхэмлэ

Тэнд ч очиж хүн муулаад, энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй. 
 

Инээмсэглэж яв

Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүн олон. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд, эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд. Та эелдэг байвал бүх хүн тийм байна. 
 

Стресс тайлах шалгарсан аргууд  
Үзсэн: 1990 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй