Шууд Chart

ЭМЯ: Орон нутагт зорчсон иргэд гэртээ байж өөрийгөө ажиглана уу

2021-07-17 19:44:23

Анхааруулга: Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж өөрийгөө ажиглах шаардлагатай байна. Та гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийнэ үү!

Учир нь дээрх хүмүүсээс "Ковид-19" өвчний шинж тэмдэг илэрч буй бөгөөд шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байна. Мөн өвчин хүндэрч эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байна.

Иймд иргэд та бүхэн рапид буюу түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч өөрийгөө хянахыг анхааруулж байна. Мөн гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж рапид тестээр өөрийгөө хянаж байна уу!

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Орон нутагт зорчсон иргэд гэртээ байж өөрийгөө ажиглана уу  
Үзсэн: 843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй