Шууд Chart

Усны ач холбогдол сэдвээр кино бүтээх уралдаан зарлалаа

2021-07-20 13:01:28

Тус уралдааны удирдамжийг хүргэж байна.

Бүртгэл дуусах хугацаа

Бүртгэл 2021 оны 8 сарын 21-ний 23:59 цагт дуусгавар болно.

Шаардлага

Улаанбаатар хотын хүн ам болон аж ахуй эрхлэгчдийн хувьд ус ямар ач холбогдолтой байх тухай сэдвийг хөндсөн кино бүтээлийг уралдаанд хүлээн авна.

Киног бүтээгч (продюсер, найруулагч) нь Монгол Улсын иргэн байна.

Киноны үргэлжлэх хугацаа 3-15 минутын хооронд байна.

Ямар ч жанрын кино байх боломжтой (баримтат, уран сайхны, хүүхэлдэйн гэх мэт).

Бүртгүүлж буй кино нь энэ уралдаанаас өмнө цахимаар болон телевизийн сувгаар олон нийтэд хүрээгүй байна.

Кино нь 2020 оны 1-р сараас хойш бүтээгдсэн байна.

Кинонд ашигласан хөгжим зэрэг зохиогчийн эрх шаардсан бусад материалд зохиогчийн эрхийн зөвшөөрлийг авч ашигласан байна.

Кино англи хадмал орчуулгатай байна.

Шагнал

Шилдэг бүтээлийн шагнал Sony A6400 дижитал камер.

Тусгай шагналт байрны нэг бүтээлд Ronin-S дүрс тогтворжуулагч гардуулна.

Залуу насны ангиллын (13-18) шилдэг бүтээлд Holy Stone 4K дрон шагнал болгон өгнө.

Кино бүртгэл

Киногоо бүртгүүлэхэд хураамж төлөх шаардлагагүй.

Нэг бүтээгчээс 3-с дээшгүй тооны кино бүртгэж авна.

Киног бүртгүүлэхдээ өндөр чанартай кино файлыг илгээх ба Wetransfer, MEGA, Dropbox зэрэг үйлчилгээг ашиглан интернетээр татаж авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг info@mfi.mn мэйлээр авна уу.

Сонгон шалгаруулалт

Хэрвээ таны бүтээл кино уралдаанд шалгарвал 2021 оны 9-р сарын 1-нд мэйлээр мэдэгдэх болно.

Хэрвээ таны бүтээл уралдаанд шалгараагүй бол мөн мэйлээр мэдэгдэх болно.

Хэрэв оролцогч хүсвэл кино уралдааныг зохион байгуулах хорооноос тухайн бүтээл шалгараагүй шалтгааны талаар тайлбар хүргүүлж болно.

Зөвшилцөл

‘Усны тухай түүхүүд’ кино уралдаанд ирүүлж буй бүтээлийг бүртгүүлэгч өөрөө бүтээсэн, эзэмшдэг, бүх мэдээлэл үнэн зөв гэдгийг батлан даах шаардлагатай.

Кино бүх насныхан үзэхэд тохиромжтой байх шаардлагатай. Хэрвээ кино өргөн хүрээний үзэгчдэд хүрэх боломжгүй гэж үзвэл кино уралдаанд сонгохгүй байх эрхийг зохион байгуулах хороо эдэлнэ.

Бүх кино олон улсын зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв кино бүтээгчид өөрөө бүтээгээгүй хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашиглах бол тухайн зохиогчийн эрхийг ашиглах эрхийг авсан нотолгоог гаргаж өгөх шаардлагатай. Хэрэв кино бүтээгчид лицензгүй материалыг ашигласан нь тогтоогдвол кино уралдаанд сонгохгүй.

Кино уралдааны зохион байгуулах хороо нь таны бүтээл болон мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй. Гэвч киноны санаа, өрнөл, гол санаа болон бусад элементүүдтэй адил төстэй материалыг бусад уран бүтээлчид бүтээсэн тохиолдолд кино уралдааныг зохион байгуулах хороо хариуцлага хүлээхгүй. Адил төстэй бүтээл гарсан тохиолдолд санамсаргүй байдлаар давхацсан, бие даан бүтээгдсэн гэдгийг бүртгүүлэгч нь хүлээн зөвшөөрнө.

Бүх бүртгүүлсэн бүтээл нь Мянганы сорилтын корпорацын компакт гэрээний болон АНУ-ын Элчин сайдын яамны архивт хадгалагдах ба олон нийтэд ашгийн бус зорилгоор үзүүлэх боломжтой байх юм. Кино уралдааны зүгээс киноны зохиогчийн эрхийг шилжүүлэн авахгүй.

Кино уралдааныг зохион байгуулах хороо нь кинонуудыг гаргах дарааллыг бие даан шийдэх эрхтэй.

Бүртгүүлэгч нь ‘Усны тухай түүхүүд’ кино уралдаанаас аливаа хохирлыг нөхөн төлөхийг шаардах эрхгүй. Үүнд зохиогчийн эрх, барааны тэмдэг, нэр төрийн асуудалтай холбогдолтой өр төлбөр, алдагдал, аливаа зардал (өмгөөлөгчийн төлбөр, шүүхийн зардал болон бусад зардал) зэрэг хохирол багтана.

Кино уралдааны зохион байгуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас кино уралдааныг цуцлах эрхтэй.

Хэрвээ бүртгүүлсэн кино уралдаанд шалгарвал бүртгүүлэгч бүтээлээ кино уралдаанаас татахгүй, кино уралдааны зохион байгуулах хороонд кино уралдааны үеэр киног гаргах эрхийг олгож байгааг, мөн дээрх шаардлага болон заалтуудыг хүлээн зөвшөөрч байна гэдгээ батлах юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Усны ач холбогдол сэдвээр кино бүтээх уралдаан зарлалаа  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй