Шууд Chart

Улаанбаатарт 15 хэм дулаан

2014-05-19 09:16:55

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн болон говийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 15 хэм дулаан  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй