Шууд Chart

Бэлчиж байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдол удаа дараа гарчээ

2021-07-26 15:20:00

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг Мухрын гол, Хүйтний голд зусаж буй малчдын хот руу болон бэлчээрт байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдлууд удаа дараа гарсан.

Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас амьтны мэргэжлийн байгууллага болох “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ болон “Амьтан Асралт” компанийн бүрэлдэхүүнтэй хамтран ажлын хэсэг гарч бүс нутгийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдтэй уулзан заавар, зөвлөгөө өгч, мониторинг судалгаа хийж 4 хоног ажиллалаа.

Нутгийн иргэд болон 50 орчим айлд нэг бүрчлэн зөвлөмж өгч амь нас, эд хөрөнгөө хэрхэн хамгаалах, хэрхэн зэрэгцэн амьдрах зөвлөмж, баавгай байгаа газруудын байршил мэдээллийг өгчээ.

Мөн орон нутгийн удирдлага болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгч, хамтарч ажиллах санал солилцсон байна.

Тус бүс нутагт .

Дархан-Уул аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар


Бэлчиж байсан мал руу хүрэн баавгай дайрсан тохиолдол удаа дараа гарчээ  
Үзсэн: 2707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй