Шууд Chart

“Эвийн хүч эх нутгийн төлөө” болон “Босоо хөх монгол” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ

2021-07-29 08:35:49

“Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ, “Босоо хөх монгол” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох, хэрэгт нэхэмжлэгч талаас Дорноговь аймагт эх, хүүхдийн эндэгдлийн талаар биечлэн танилцаж, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4928 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамжийг нэхэмжлэгч “Эвийн хүч эх нутгийн төлөө” НҮТББ-ын төлөөлөгчийн гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.1-д зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 4928 дугаар захирамжийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д зааснаар энэхүү тогтоол нь тухайн шийдвэрлэгдсэн асуудлаар эцсийн шийдвэр юм гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.



“Эвийн хүч эх нутгийн төлөө” болон “Босоо хөх монгол” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ  
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй