2026 оны гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Халх голын хөндийгөөр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 31-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04 дүгээр сарын 01-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Гуравдугаар сарын 28-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд ихэнх нутгаар, 04 дүгээр сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Гуравдугаар сарын 28-29-нд ялимгүй хур тунадас, 31-нд хур тунадас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 28, 31-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
| Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.