Шууд Chart

"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо

2026-03-27 14:05:32

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо.

Засгийн газар Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулга өнөөдөр орон даяар эхэллээ.

Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгнө, санал асуулга 4-р сарын 3-ныг үргэлжилнэ.


"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй