АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсгийг шинээр хэвлэгдэх ам.долларын дэвсгэрт дээр байрлуулахаар болсон талаар АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
Энэхүү өөрчлөлт хэрэгжвэл АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр Ерөнхийлөгчийн гарын үсэг орж буй анхны тохиолдол болох юм. Одоогийн байдлаар ам.долларын дэвсгэрт дээр зөвхөн Сангийн сайд болон Сангийн няравын гарын үсэг байдаг уламжлал олон арван жилийн турш үргэлжилж иржээ.
Албаныхны мэдээлснээр шинэ загварын дэвсгэртийг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойтой холбон гаргахаар төлөвлөсөн байна. Шинэ дэвсгэртүүдийг 2026 оны зургадугаар сараас эхлэн хэвлэхээр болсон аж.
Гэхдээ энэ шийдвэр улс төрийн маргаан дагуулж эхэлсэн байна. Зарим улстөрчид төрийн бэлгэдэлд Ерөнхийлөгчийн гарын үсгийг нэмэх нь улс төржсөн алхам гэж шүүмжилсэн бол дэмжигчид нь түүхэн шийдвэр гэж үзэж байгаа гэнэ.
Түүнчлэн уг өөрчлөлт нь зөвхөн шинээр хэвлэгдэх дэвсгэртүүдэд хэрэгжих бөгөөд одоо гүйлгээнд байгаа ам.долларын дэвсгэртүүд хэвээр ашиглагдах аж. АНУ-ын мөнгөн тэмдэгтийн загварт өөрчлөлт оруулах нь ховор тохиолддог бөгөөд энэ удаагийн шийдвэр олон улсын анхаарлыг татаж байна.
| Дональд Трампын гарын үсгийг ам.долларын дэвсгэрт дээр хэвлэнэ | ||
| Үзсэн: 116 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.