Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулахдаа дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд улс төрийн гацаа үргэлжлэх боломжгүй байгааг онцолсон байна. Улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах нь өөрийн үүрэг гэж үзэн, эх орон, ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа илэрхийлжээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Г.Занданшатарыг ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ.
Ийнхүү Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр болсон байна.
| ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ | ||
| Үзсэн: 102 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.