Шууд Chart

АНУ-д нийт насанд хүрэгсдийн 70 хувь вакцины эхний тунгаа хийлгээд байна

2021-08-04 12:26:02

АНУ-д нийт насанд хүрэгсдийн 70 хувь шинэ коронавирусний эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгааг тус улсын албаныхан мэдээллээ. Тус улсын ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа 7 дугаар сарын 4 гэхэд иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан байх зорилтыг тавьсан. Гэхдээ төвлөсөн хугацаанаасаа нэг сарын дараа энэхүү зорилтдоо хүрэхээр байна.

Тодруулбал, АНУ-д коронавирусний "Дельта" хувилбар хурдацтай тархаж байх үеэр насанд хүрэгсдийн 70 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн мэдээг дуулгалаа. Энэтхэгээс гаралтай, илүү хурдан халдварладаг "Дельта" хувилбараас үүдэн АНУ-д амны хаалтын хэрэглээний шинэ журам мөрдөгдөж эхэлсэн юм. 

Тус улсын ихэнх мужид вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэд ч хүн хөдөлгөөн ихтэй, битүү орчинд нэвтрэхдээ  амны хаалт зүүх хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж эхэлсэн. Үүнээс гадна иргэдийг албадлагаар вакцинжуулалт хамруулж байна.  Жозеф Байдены засаг захиргаа ийнхүү нийт насан хүрсэн иргэнийхээ 70 хувийг вакцинжуулалт хамруулаад байгаа ч бусад илүү том зорилгодоо хүрч чадаагүй л байна. Тухайлбал, цагаан ордон 7 дугаар сарын 4 гэхэд  бүрэн вакцинжуулалтад хамрагдсан насанд хүрэгчдийн тоог 165 саяд хүргэх зорилтыг тавиад байса.

Одоог хүртэл энэхүү зорилт биелээ олоогүй байна. АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо өнгөрсөн 2 дугаар сарын дунд үеэс хойш 6 дахин өсөөд байгаа юм. Мөн өдөрт бүртгэгдэж байгаа эндэгдлийн тоо өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд дунджаар 259-өөс 360-аар нэмэгджээ. Тус улс "Ковид 19"-ийн халдвар өндөртэй орнуудын жагсаалтыг тэргүүлсээр байгаа.

АНУ-д нийт халдварын авсан хүний тоо 35 саяд хүрээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д нийт насанд хүрэгсдийн 70 хувь вакцины эхний тунгаа хийлгээд байна  
Үзсэн: 661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй