Шууд Chart

Япон, ОХУ энхийн хэлэлцээгээ үргэлжүүлнэ

2021-08-04 13:46:14

ОХУ, Япон  энхийн  яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ гэж NHK мэдээлсэн байна. Дээрх хоёр орны гадаад хэргийн сайдын орлогч нар даваа гарагт утсаар ярилцаж, Москва-Токиогийн хооронд найрамдал байгуулах яриа, хэлэлцээг  үргэлжлүүлнэ гэсэн нэгдсэн байр суурьтай байгаагаа харилцан илэрхийлжээ.

Тодруулбал, Японы Гадаад Хэргийн сайдын орлогч Яамада Шигео, ОХУ-ын Гадаад хэргийн сайд орлогч Игор Моргулов нар даваа гарагт утсаар ярилцжээ. Дээрх хоёр улсын хооронд дэд сайд нарын түвшний яриа, уулзалт 7 сарын дараа дахин зохион байгуулагдлаа. Хоёр орны төлөөлөгчид гацаанд ороод байгаа найрамдал байгуулах  яриаг хэлэлцээг цааш үргэлжлүүлэх асуудал дээр санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү энхийн хэлэлцээг байгуулах ажлын чухал хэсэг нь Москва, Токиогийн хоорондох газар нутгийн маргаан юм. Өдгөө ОХУ-ын хяналтад байдаг 4 арлыг Япон улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн юм. Япон улс дээрх арлуудыг ЗХУ дэлхий 2 дугаар дайны дараагаар хууль бусаар эзэмшилдээ авсан гэж үздэг. Яамада болон Моргулов нар энэхүү газар нутгийн маргаантай асуудлаар  харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэл, гаргалгааг үргэлжлүүлэн хайхаар санал нэгджээ. Мөн дээрх арлууд  дээр эдийн засгийн үр өгөөжтэй хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр болсон байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Ерөнхий сайд Михайл Мишустин дээрх маргаантай арлуудын нэг дээр зочилсон. Энэ талаар ч хоёр дэд сайд нар санал солилцжээ. Япон улс Оросын засгийн газрын тэргүүний энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөмгүй гэж тодорхойлоод, албан ёсны тайлбарыг шаардсан байна.

Мөн Оросын Ерөнхий сайд дээрх 4 арал дээр татваргүй бүс байгуулах санал гаргаад байгаа мэдээлэл гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, ОХУ энхийн хэлэлцээгээ үргэлжүүлнэ  
Үзсэн: 573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй