Шууд Chart

БНХАУ-д үерт 300 гаруй хүн амь эрсдээд байна

2021-08-04 14:18:46

БНХАУ-ын зарим бүс нутгаар өнгөрсөн сард их хэмжээний усархаг бороо орж, үер усны гамшиг учирч, Хэнань мужид л гэхэд 300 гаруй хүн үерт оcолдож, амь эрсэджээ.

Хятадын төвийн Хэнань мужийн албаныхан даваа гарагт үер, усны гамшигтай холбоотой шинэ мэдээллийг өгчээ. Тус мужид өнгөрсөн сард үерт амиа алдсан хүний тоо 302 болоод байгаа төдийгүй 50 хүн одоог хүртэл ор сураггүй байгааг дуулгасан байна.

Өнгөрсөн 7 дугаар сарын дунд үеэс эхлэн Хятадын Хэнань мужид өмнөх жилүүдэд ажиглагдаж байгаагүй усархаг, ширүүн бороо оржээ. Үерийн улмаас хөрсний гулгалт бий болж, байшин барилгууд ч нурж, гэмтсэн байна.

Хэнань мужийн албаныхан үер 14 сая гаруй хүний  амьдралд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөг үзүүлж, 17 тэрбум гаруй ам.долларыг эдийн засгийн хохирлыг учруулжээ. Тус мужийн зарим хотод метроны туннелууд усанд автаж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д үерт 300 гаруй хүн амь эрсдээд байна   
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй