Шууд Chart

ЭМД: Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

2021-08-12 14:08:21

Даатгуулагч танд 2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн баталсан 03 дугаар тогтоолын Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний талаар танилцуулж байна.

- Уламжлалт анагаах ухааны амбулаторийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

- Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь 5-аас доошгүй хоног үргэлжилнэ. Өдрөөр  эмчлүүлэх тусламж, үйлчилгээний нийт зардал 150 мянган төгрөг бөгөөд үүнээс ЭМД-ын сангаас 130 мянган төгрөгийг, даатгуулагч иргэн өөрөө 20 мянган төгрөгийг тус тус хариуцан төлнө.

Уламжлалт анагаах ухааны хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний суурь тарифийн хэмжээ 450 мянган төгрөг бөгөөд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт зардлын 15 хувийг даатгуулагч иргэн өөрөө хариуцан төлнө.


ЭМД: Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй