
2014 оны 5 дугаар сарын 20-ны 20 цагаас 2014 оны 5 дугаар сарын 21-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 0-5 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Баян-Өлгий, Завханы нутгаар 10-15 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэмдулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар 29-34 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.
Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.