Шууд Chart

“Ковид-19” цар тахлын дельта хувилбарын хүндрэлээс сэргийлэн ажиллаж байна

2021-08-31 17:16:07

НИТХ-ын YIII хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Коронавирус цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис танилцуулсан юм.

Наймдугаар сарын 30-ны байдлаар цар тахлын нийт батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 127.531, үүнээс хүүхэд 3161, жирэмсэн эмэгтэйчүүд 3022 бүртгэгджээ. Эмнэлэгт 4743 иргэн, гэрээр болон тусгаарлах байранд 7047 иргэн эмчлүүлж байна. Эдгэрсэн 112.002 хүн байгаа аж.

“Ковид 19” цар тахлын дельта хувилбар харанга дэлдэж байгааг Р.Чингис дурдаад, бусад аймаг орон нутагт 50-70 хувийн аюул учруулж буй дельта вирус нийслэлийн хэмжээнд нийт өвдсөн хүмүүсийн 30-40 хувьд илэрч байгааг онцлов. Тиймээс аюулт өвчнийг даван туулах ажлын хүрээнд энгийн нөхцөлтэй 8255 ор, эрчимт эмчилгээний 238 ор, нийт 8491 ор дэлгэн ажиллуулахад бэлджээ. Яармаг дахь нийслэлийн шинэ захиргааны байранд 145 ор дэлгэн, тус байрны улаан бүсэд 18 эмч сувилагч ажиллаж буй юм.  Нийслэлийн зүгээс ковидын дараах сэргээн засах эмчилгээнд онцгойлон анхаарч байгаагаа онцгойлон дурдсан.


“Ковид-19” цар тахлын дельта хувилбарын хүндрэлээс сэргийлэн ажиллаж байна  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй