Шууд Chart

“Хаадын хаан” түүхэн жүжгийн гол болон туслах дүрүүд

2021-09-02 14:21:20

Ардын хувьсгалын 100 жил, УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд бүтээж буй Б.Цогнэмэхийн зохиол ‘’Хаадын хаан’’ жүжгийн түүхийн судалгааны ажлын хүрээнд УДЭТ-ын уран бүтээлчдийн дунд “Онол, практикийн бага хурал-мэтгэлцээн”, судалгаа, шинжилгээний ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр Хэл, шинжлэлийн ухааны доктор, профессор Ш.Дулам “Тэнгэр шүтлэгтэн, онгод шүтлэгтний зөрчил”, “Монгол хүний ялгарамж, онцлог” зэрэг сэдвээр УДЭТ-ын уран бүтээлчид, ажилчдад зориулан лекц, сургалтыг зохион байгууллаа.

"Хаадын хаан" жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/, зохиолчоор Б.Цогнэмэх /МЗЭ-ийн шагналт/, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од /УГЗ/, хувцасны зураачаар Сити их сургуулийн багш Д.Отгонзаяа /СТА/ нар ажиллаж байна.

Ташрамд дуулгахад, "Хаадын хаан" түүхэн жүжигт дараах жүжигчин тоглоно.

Тэмүүжин-Чингис хаанд СТА Г.Амгаланбаатар/дублёр дүрд  СТА Б.Шинэбаяр

Гүр хаан Жамухад –СТА  М.Түвшинхүү/ дублёр дүрд О. Майдарравжаа

Бөртэ хатанд – залуу жүжигчин Г.Номин-Эрдэнэ/ дублёр дүрд  залуу жүжигчин Д.Хулан

Өэлүн эхэд -МУГЖ Ж.Оюундарь/ дублёр дүрд  Б.Золзаяа

Хавт Хасарт- СТА Д.Баттөмөр

Тоорил хаанд-МУГЖ Б.Жаргалсайхан

Бэлгүтэй -залуу жүжигчин Ц.Дашнамжил

Мөнгөлөнгоо Жамухын хатанд-мөн  хатаны бага насанд  залуу жүжигчин Т.Анхзул

Хорчи бөөд- СТА. С.Болд-Эрдэнэ

Нэүдэйн Цагаан гоод- АЖ П.Цэрэндагва

Боорчид- жүжигчин  Ц.Жаргалсайхан

Мухулайд- залуу жүжигчин Ц.Рагчаа

Хулан хатанд- залуу жүжигчин О.Хонгорзул

Сэнгэмд- СТА Г. Алтангэрэл

Мэнлиг эцэгт-СТА Ж.Пүрэвдорж

Хоогчин эхэд-СТА Ц. Баясгалан/ дублёр дүрд  жүжигчин П.Мягмарсүрэн

Чилэгэр бөхөд- залуу жүжигчин О.Самданпүрэв

Жафар худалдаачинд  жүжигчин Г. Ганбат

Алтанд- жүжигчин Т.Сэргэлэн

Хучирт-СТА Б. Золжаргал

Сочигэл эх- Д.Асардарь

Жахаа амбууд- жүжигчин О.Итгэл

Аргасун Хуурч -О. Майдарравжаа

Сача бэхид- жүжигчин Ц.Төгсбилэгт

Зэвд залуу жүжигчин -Ц.Анхбаяр

Сорхон шард-МУГЖ С.Болд-Эрдэнэ

Хадаанд- СТА М.Тогтохжаргал

Даридай Отчигинд -СТА О.Гэрэлсүх

Хөхөхчү бөөд-СТА О.Гэрэлсүх

Зэлмэд- О.Майдарравжаа

Сүбээдэйд-СТА Б.Шинэбаяр

Таргудайд-залуу жүжигчин Б. Ганзориг

Хулангын аав Дарүсүньд- АЖ Г.Равдан

Савдагт - СТА Н.Баярмаа

Есүгэнд - залуу жүжигчин Г.Идэрмаа

Есүйд - СТА Г.Номуун

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хаадын хаан” түүхэн жүжгийн гол болон туслах дүрүүд  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй