Шууд Chart

Монголын гарааны бизнесийн эко системийг судална

2021-09-02 15:27:13

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай цахим уулзалт хийлээ. Уг уулзалтаар Монголын гарааны бизнесийн эко системийн судалгааг холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран боловсруулахаар болсон юм.

Судалгааны ажлын хүрээнд Монголын гарааны бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал, эко системийн давуу болон сул талуудын талаарх судалгааг боловсруулж, дүн шинжилгээ хийнэ. Түүнчлэн Монголын гарааны бизнесийн эко системийн боломж, ирээдүйн хөгжлийн зураглалыг гаргах юм.

Мөн Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын хэрэгжүүлж буй “Ковид-19” цар тахлын дэгдэлт буурч, хэвийн горимд шилжсэн үед тус сайн дурын ажилтнуудыг урьж ажиллуулахаар тохиролцлоо.


Монголын гарааны бизнесийн эко системийг судална  
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй