Шууд Chart

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов

2021-09-06 11:45:09

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд гурван чиглэлээр 11 үүрэг, даалгавар өглөө.

Тухайлбал, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, сургуулийн орчимд эцэг, эх, хүүхдүүдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Сургуулийн автобусны аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдүүлэх, угаалга, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэх, техникийн аюулгүй байдлыг сайтар хангах, маршрут, чиглэл, хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх цагийн хуваарь зэргийг эцэг, эхчүүдэд нь тогтмол мэдээлж ажиллахыг даалгав.

Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагуудыг энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгахыг үүрэг болголоо.

Түүнчлэн иргэдийг угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлж зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэхийг, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг даалгалаа. 


Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэхийг үүрэг болгов  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй