Шууд Chart

Улаанбаатарт 16 хэм дулаан...

2014-05-22 08:47:31

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгаар 21-26 хэм, бусад нутгаар сэрүүсч 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 16 хэм дулаан...  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй