Шууд Chart

“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно

2021-09-13 10:03:56

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Сэтгэл зүйн төрлийн тус жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва тоглох болжээ. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид андахгүй.

Ташрамд дурдахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гэм зэм” жүжгийн гол дүрд Д.Лхагва тоглоно  
Үзсэн: 1470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй