Шууд Chart

Шатахууны хомсдол бий болоогүй, нөөц багассан

2021-09-15 11:27:52

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Нийслэл болон зарим орон нутагт шатахуун олдохгүй байгаа тухай иргэд шүүмжилж байна. Ашигт малтмалын газрын судалгаагаар зөвхөн өчигдрийн байдлаар нийслэлийн 71 шатахуун түгээх станцаас мэдээлэл авахад хотын захын 13 шатахуун түгээх станц худалдаа хийхгүй байгаа нь тогтоогдлоо.

Манай улсын тухайд ОХУ-аас нийлүүлж байгаа шатахууны хэмжээнээс шалтгаалаад нөөц багассан. Нөөцийн хэмжээ бүрдүүлэхээр БНХАУ-аас шатахуун импортлохоор ажиллаж байгаа.

Шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдэгдлээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шатахууны хомсдол бий болоогүй, нөөц багассан  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй