Шууд Chart

Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ

2021-09-16 17:31:59

Сөүл-Улаанбаатар чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг өнөөдөр 10:40 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 257 зорчигч 6913 кг тээштэй буусан байна. Нислэгээр ирсэн иргэдээс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 226, тусаад эдгэсэн 1, дагаж явсан хүүхэд 8, нийт 236 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлж, 21 зорчигчийг "Кемпински", “Новотел", “Туушин", “Би Жи" зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ.

Түүнчлэн 232 зорчигчоос ХӨСҮТ-ийн 9 хүний бүрэлдэхүүнтэй баг PCR шинжилгээ авсан байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 257 зорчигч ирлээ  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй