Шууд Chart

БНАСАУ уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байна

2021-09-18 13:48:45

Умард Солонгос цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байгаа тухай "Максар" компанийн хиймэл дагуулуудын зургуудад үндэслэн мэргэжилтнүүд мэдээлж байна. Тодруулбал, Ионбен дэх цөмийн судалгааны цогцолбор дахь уран баяжуулах үйлдвэрт нь барилгын ажил хийгдэж байгааг энэ 7 хоногт авсан хиймэл дагуулуудын зурагнаас харж болохоор байгааг "Си Эн Эн" мэдээлж байна.

Мөн олон улсын судалгааны хүрээлэнгийн профессор, зэвсгийн шинжээч Миддлбери Жефри Льюис Пёньян цөмийн материалуудын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлж байгааг Ионбенд хийж байгаа өргөтгөлийн ажил гэрчилж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ уран баяжуулах байгууламжаа өргөтгөж байна  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй