Шууд Chart

Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч огцорлоо

2021-09-18 13:56:13

Афганистан дахь Элчин сайдын яамны ажилтнууд, ар гэрийнхнийг нь төдийгүй улс төрийн орогнол хүссэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг муу зохион байгуулсан гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сигрид Каг огцрох хүсэлтээ гаргасан байна.

Тэрбээр парламентын чуулганы үеэр энэ шийдвэрээ зарлалаа. Парламентын гишүүд сайд нарын танхимыг Афганистан дахь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хариуцлагагүй хандсан хэмээн шүүмжилж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчид итгэл хүлээлгэхгүй байгаагаа илэрхийлцгээсэн юм.

Сигрид Каг нь өнгөрсөн гуравдугаар сард болсон сонгуулийн дүнгээр хоёрдугаарт орсон "Ардчилагчид 66" намын тэргүүн юм. Тиймээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рюттегийн тус намтай эвсэн шинэ эвслийн Засгийн газар байгуулах хүчин чармайлтад хүндрэл гарч болзошгүй гэж орон нутгийн ажиглагчид тодорхойлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нидерландын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч огцорлоо   
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй