
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблей үргэлжилж байна. Ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд манай улсаас ЭМЯ-ны мэргэжилтэн Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүллээ.
Мөн өдөр зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын асуудлаар нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг ДЭМБ-аас зохион байгуулсан бөгөөд 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн 68 дугаар ассамблейгаар энэ асуудлаар тогтоолын төсөл батлуулахаар зэхэж байгаа аж. ДЭМБ-ын зүгээс дүүргийн түвшинд зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулснаар Мянганы хөгжлийн эрүүл мэндийн дөрөв, тав, зургаадугаар зорилтуудын хэрэгжилтийг хангахад дөхөм болно гэж үзэж байгаа юм байна.
Дээрх арга хэмжээний дараа эх, нярай, бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар Нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн тайланг танилцуулсан байна. Үүгээр энэ өдрийн чуулганы үйл ажиллагаа өндөрлөжээ.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна | ||
Үзсэн: 1718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.