Шууд Chart

Хаданд ургасан цэцэг

2021-09-21 10:32:25

Төрийн соёрхолт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн яруу найрагч Очирбатын Дашбалбарын шүлэг, Боловсролын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Х.Бат-Эрдэнийн хөгжим “Хаданд ургасан цэцэг” уран бүтээлийг СТА, дуучин Б.Алтанжаргалын дуулснаар та бүхэнд хүргэж байна. 

Өвөрмонголчуудын дунд ардын дуу мэт аялагдаж ирсэн энэхүү уран бүтээлийг 1990 оноос эхлэн цөөнгүй уран бүтээлч дуулж ард түмэнд хүргэсэн байдаг.

Дуучин Б.Алтанжаргал яруу найрагч О.Дашбалбарын хүү МУИС-ийн багш Хууль зүйн ухааны доктор профессор Д.Гангабаатар болон Бат-Эрдэнийн Түвшинзаяа нараас энэхүү уран бүтээлийг дуулах албан ёсны зөвшөөрлийг авч дуулсан байна.


Хаданд ургасан цэцэг  
Үзсэн: 220 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй