Шууд Chart

Шатарчин К.Жаннур Европын олон улсын тэмцээнд түрүүллээ

2021-09-21 10:38:00

Баян-Өлгий аймгийн шатарчин, Монгол Улсын сонирхогчдын дэд аварга Көпжасарын Жаннур 1959 онд үүсгэн байгуулагдсан Францын алдарт “Europe Echecs” клубээс зохион байгуулсан олон улсын нээлттэй түргэн тоглолтын онлайн тэмцээнд амжилттай оролцож, 1600 хүртэлх олон улсын чансаатай шатарчдаас тэргүүн байр эзэлжээ.

Мөн уг амжилтаараа бүтэн жил Европын шатрын сургалтын платформыг үнэгүй хэрэглэх эрхээр шагнагдсан байна.

Тус тэмцээнд 109 шатарчин оролцсоноос дэлхийн шилдэг их мастерууд жагсаалтыг тэргүүлжээ. .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шатарчин К.Жаннур Европын олон улсын тэмцээнд түрүүллээ  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй